Сайн байцгаана уу. GANGNAM JS (Ганнам Жи Эс) Эмнэлэгийн захирал Сун Жүн Соб байна.
Манай эмнэлэг 2014 онд Hiddink дасгалжуулагчид өвдөгний үений үрэвслийн хагалгаа хийснээс хойш, өнөөг хүртэл
2700
гаруй дегенератив үений үрэвсэлтэй өвчтөнд хүйн цусны үүдэл эс шилжүүлэн суулгах мэс заслыг амжилттай хийгээд байна.
Манай эмнэлгийн цусны үүдэл эс шилжүүлэн суулгах мэс засал нь дегенератив үений үрэвсэлтэй өвчтөнгүүдэд эмчилгээний өргөн сонголтыг санал болгохоос гадна урьд өмнө нь эмчлэгдэхэд хэцүү байсан мөгөөрсний гэмтлийг хүртэл дахин сэргээж өгөх шилдэг эмчилгээний арга юм.
Түүнчлэн World of stem cell-ийг агуулсан дэлхийн эрдэм шинжилгээний сэтгүүл (SCI-E)-д хэвлэгдэн салбарынхнаасаа өндөр үнэлгээ авч, үе мөчний үрэвслийн эмчилгээнд инновацийн жишээ болсон.
Иймд, Ойрхи Дорнодоос эхлэн Хятад, Англи, Америк зэрэг дэлхийн олон орноос цусны үүдэл эсийн шилжүүлэн суулгах мэс засалд орохоор манай эмнэлгийг зорин ирж үйлчүүлж байна. Үйлчлүүлэгчид маань эмчилгээний үр дүнд маш өндөр сэтгэгдэлтэй байдаг.
Манай эмнэлэг цаашид эдгээр амжилтаа улам ахиулан өндөр түвшний эмчилгээ, үе мөчний талаарх судалгаануудаа үргэлжлүүлэн үйлчлүүлэгч нартаа эрүүл үе мөч, жаргалтай амьдралыг бий болгоход хичээн ажиллах болно.
Баярлалаа
Хүндэтгэсэн Ганнам Жи Эс эмнэлгийн захирал Сун Жүн Соб.